Тайвань, Өмнөд Солонгос, Японы биржүүдэд хувьцааны үнэ уналттай байна
Мэдээллийн алба

Өнөөдрийн байдлаар Тайвань, Өмнөд Солонгос, Японы хөрөнгийн биржийн арилжааны явцад гол индексүүд буурсан дүнтэй байна.
Өмнөх өдөр нь АНУ-д хиймэл оюуны салбарын хувьцааны үнэ унасан бол Азид чип үйлдвэрлэгчдийн хувьцаа хамгийн их уналттай байсан бол Тайванийн хөрөнгийн биржийн гол индекс 6 гаруй хувиар буурчээ. Чип үйлдвэрлэгч "Ти-Эс-Эм-Си"-ийн хувьцаа 8.1 хувиар, чип зохион бүтээгч "Медиатек"-ийнх 10 хувиар унав.
Мөн Өмнөд Солонгост "Самсунг Электроникс"-ийн хувьцаа 9.1 хувиар унаж, тус улсын "Коспи" индекс 5.6 хувиар буурсан байна.
Харин Японы "Никкэй 225" индекс 3.6 хувиар буурчээ. Харин Хонконгийн "Хан Сэн" индекс 1 хувиар өссөн байна.
АНУ-д өмнөх өдрийн арилжаагаар чип үйлдвэрлэгч "Энвидиа"-гийн хувьцаа 5.9 хувиар, "Клод" чатботыг хөгжүүлэгч "Антропик"-ийнх 6.5 хувиар буурчээ. Технологийн компаниудын хувьцаа голлодог "Насдак" индекс 1.5 хувиар буурсан бол "Доу Жонс" индекс 0.9 хувиар өссөн дүнтэй байлаа.
Хиймэл оюуны компаниуд дата төв барьж, тоноглоход их хэмжээний хөрөнгө зарцуулж байна. Энэ зардлыг хиймэл оюуны үйлчилгээнээс олох ашиг нөхөж чадах эсэхэд хөрөнгө оруулагчид эргэлзэж байна.
Газрын тосны үнэ мөн буурч, өнөөдрийн арилжаагаар "Брент" маркийн газрын тос 1.3 хувиар хямдарч, нэг баррель нь 87.67 ам.доллар болжээ.


















