"АЙЧИ НАГОЯА-2026”: Х.Билгүүнсайхан хагас шигшээд шалгарчээ
Мэдээллийн алба

“Айчи Нагояа-2026” Ази тивийн наадмын боксын 55кг-ын жинд энэ оны Ази тивийн АШТ-ий мөнгөн медальт, ОУХМ Хархүүгийн Билгүүнсайхан Тайландын Кангпи Бохунтодтой шөвгийн наймд тулалдлаа.
Эхний раундаас илүүрхэн, 2 дугаар үед өрсөлдөгчөө хүнд цохилтод оруулан тоолуулсан ОУХМ Х.Билгүүнсайхан тоглолтын төгсгөл хүртэл илүүрхсээр шүүгчдийн санал нэгтэй шийдвэрээр 5:0-ийн харьцаатай ялалт байгуулж Азийн наадмын шигшээ дөрөвт үлдлээ.
Энэ оны Азийн АШТ-ий шигшээ тоглолтод хүч үзэж байсан 2 боксчны тулаан маргааш буюу 9-р сарын 30-ны өдөр явагдана.


















