Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Ажлын байранд дагалдан ажиллах загвар бий болгох төсөл хэрэгжинэ

Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хөгжлийн Хөтөлбөртэй хамтран “Дагалдан ажиллаж хөдөлмөрт шилжих нь” төслийг 2025-2028 онд хэрэгжүүлэхээр болсон.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Ажлын байранд дагалдан ажиллах загвар бий болгох төсөл хэрэгжинэ
Ажлын байранд дагалдан ажиллах загвар бий болгох төсөл хэрэгжинэ. Зураг: МҮОНРТ

Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хөгжлийн Хөтөлбөртэй хамтран “Дагалдан ажиллаж хөдөлмөрт шилжих нь” төслийг 2025-2028 онд хэрэгжүүлэхээр болсон.

Төслийн удирдах хорооны анхдугаар хурал болж, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн дарга Л.Мөнхзул, Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хөгжлийн Хөтөлбөрийн суурин төлөөлөгч Матилда Димовска нар оролцлоо.

“Дагалдан ажиллах хөдөлмөрт шилжих нь” хөтөлбөр нь зорилтот бүлгийн иргэдийн эрэлт, хэрэгцээнд тохируулан, хүн төвтэй арга барилаар, “хөгжлөөс хэнийг ч орхигдуулахгүй байх”, хүний эрхэм чанарыг хүндэтгэх зарчмыг удирдлага болгон хэрэгжүүлэх замаар, тогтвортой хөдөлмөр эрхлэлтэд шилжүүлэх зорилготой.

Улсын хэмжээнд төрийн хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээг иргэн төвтэй хүргэх аргачлалыг өгөгдлийн шинжилгээнд суурилан хэрэгжүүлэхэд хувь нэмэр оруулсан үр дүнгүүд гарах юм гэж Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас мэдээллээ.

Хуваалцах