Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙТүрээслээд өмчлөх орон сууцны бүртгэл аравдугаар сарын 10-наас эхэлнэ
1/3
Нийгэм

Алба хаагчид 22 мянга гаруй мод тарилаа

ЦЕ
Цагдаагийн Ерөнхий Газрын Хэвлэл, Мэдээллийн Төв

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Алба хаагчид 22 мянга гаруй мод тарилаа
Алба хаагчид 22 мянга гаруй мод тарилаа. Зураг: МҮОНРТ

Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын алба хаагчид сүүлийн таван жилийн хугацаанд байгаль орчныг хамгаалах, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, экологийн боловсролыг дээшлүүлэх, байгальд ээлтэй зөв хандлага, оролцоог төлөвшүүлэх зорилгоор 584 мянга гаруй мод тарьж, ургуулаад байна.

Тэрбум мод үндэсний хөдөлгөөний хүрээнд зохион байгуулж буй “Алтан намар – Мод тарих улирал” аяны хүрээнд өнөөдөр /2026.10.10/ цагдаа, дотоодын цэргийн 16 анги, байгууллагын 2,492 алба хаагч гэр бүлийн хамт Налайх дүүргийн “Шинэ Налайх” хорооллын авто зам дагуух нийтийн эзэмшлийн талбайд 22 мянга гаруй мод тарих үйл ажиллагааг зохион байгууллаа.

Энэ намар цагдаа, дотоодын цэргийн байгууллагын хэмжээнд нийт 80 мянган мод тарихаар төлөвлөж байна.

Хуваалцах