Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Арав хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв

Есдүгээр сарын 17-21-нд ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаарна.

ЦУ
Цаг Уур Орчны Шинжилгээний Газар

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Арав хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
Арав хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв. Зураг: МҮОНРТ

2025 оны есдүгээр сарын 15-24-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

Есдүгээр сарын 17-21-нд ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаарна.

Хур тунадас: Есдүгээр сарын 15-нд баруун аймгуудын нутгийн зүүн, төв болон говийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын ихэнх нутгаар, 16-нд Халх голын сав газраар, 20-нд баруун аймгуудын нутгийн зарим газраар, 21-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 22-нд нутгийн төв хэсгээр, 23-нд нутгийн зүүн хагаст, 24-нд Халх голын сав газраар бороо, уулаараа нойтон цас орно.

Салхи: Ихэнх нутгаар секундэд 5-10 метр, 15-нд тал, хээрийн нутгаар, 21-нд Алтайн салбар уулсаар, 22-нд говь, тал, хээрийн нутгаар, 23-нд зүүн аймгуудын нутгаар секундэд түр зуур 18-20 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Есдүгээр сарын 17-21-нд өдөртөө дулаарч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан, Заг Байдрагийн голуудын эх, Идэр, Тэс, Тэрэлж голын саваар шөнөдөө 3 хэмийн хүйтнээс 2 хэмийн дулаан, өдөртөө 11-16 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 7-12 хэм, өдөртөө 23-28 хэм, бусад нутгаар шөнөдөө 2-7 хэм, өдөртөө 17-22 хэм дулаан байна. Есдүгээр сарын 22-нд ихэнх нутгаар сэрүүхэн байна.

Улаанбаатар хот орчмын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв

Хур тунадас: Есдүгээр сарын 22-нд бага зэргийн бороо орно.

Салхи: Ихэнх хугацаанд секундэд 5-10 метр. 22-нд баруун өмнөөс хойш эргэж секундэд 8-13 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Есдүгээр сарын 17-ноос өдөртөө дулаарч, шөнөдөө 2-7 хэм, өдөртөө 15-20 хэм дулаан байна. Есдүгээр сарын 22-нд бага зэрэг сэрүүснэ.

Хуваалцах