Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Авлигыг мэдээлэх 110 утсаар 109 дуудлага хүлээн авав

Хүлээн авсан өргөдөл, гомдол, мэдээллийн 34.5 хувь нь гэмт хэргийн шинжтэй байх бөгөөд нутгийн захиргааны болон нутгийн өөрөө удирдах байгууллагад хамаарах гомдол давамгайлж байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Авлигыг мэдээлэх 110 утсаар 109 дуудлага хүлээн авав
Авлигыг мэдээлэх 110 утсаар 109 дуудлага хүлээн авав. Зураг: МҮОНРТ

Авлигатай тэмцэх газрын Судалгаа шинжилгээний алба нь 2024 оны 12 дугаар сарын 30-наас 2025 оны нэгдүгээр сарын 3-ны өдрүүдэд иргэн, хуулийн этгээдээс ирүүлсэн 52 өргөдөл, гомдлыг хүлээн авч, харьяалах чиг үүргийн нэгжид шилжүүлэв.

Хүлээн авсан өргөдөл, гомдол, мэдээллийн 34.5 хувь нь гэмт хэргийн шинжтэй байх бөгөөд нутгийн захиргааны болон нутгийн өөрөө удирдах байгууллагад хамаарах гомдол давамгайлж байна.

Өнгөрсөн долоо хоногт авлигыг мэдээлэх 110 тусгай дугаараар 109 дуудлага хүлээн авчээ гэж АТГ-аас мэдээллээ.

Хуваалцах