Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Аюулт үзэгдэл, ослын 117 удаагийн дуудлагаар ажиллаж, 157 иргэний амь насыг авран хамгааллаа

Өнгөрсөн долоо хоногт нийслэлийн 7 дүүрэг, 18 аймгийн 40 суманд аюулт үзэгдэл, ослын 117 удаагийн дуудлага бүртгэгдсэн байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Аюулт үзэгдэл, ослын 117 удаагийн дуудлагаар ажиллаж, 157 иргэний амь насыг авран хамгааллаа
Аюулт үзэгдэл, ослын 117 удаагийн дуудлагаар ажиллаж, 157 иргэний амь насыг авран хамгааллаа. Зураг: МҮОНРТ

Өнгөрсөн долоо хоногт нийслэлийн 7 дүүрэг, 18 аймгийн 40 суманд аюулт үзэгдэл, ослын 117 удаагийн дуудлага бүртгэгдсэн байна.

Дуудлагын дагуу төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэж, 157 иргэний амь насыг авран хамгаалж, тусламж үйлчилгээ үзүүлсэн.

Нийт дуудлагын 98 нь объектын гал түймэр, 2 нь ой хээрийн гал түймэр, нэг нь газар хөдлөлт, 16 нь хүний үйл ажиллагаатай холбоотой ослын дуудлага байлаа гэж ОБЕГ-аас мэдээллээ.

Хуваалцах