Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙШинжээчид үйлдвэрийн зориулалттай мал, амьтны гаралтай өөх тос үйлдвэрлэгч ААН-үүдэд хянан магадлагаа хийлээ
1/3
Соёл, спорт

Байт харвааны охидын баг аваргалав

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Байт харвааны охидын баг аваргалав
Байт харвааны охидын баг аваргалав. Зураг: МҮОНРТ

ОХУ-ын Чита хотод Олон улсын хүүхдийн спортын XII наадам есдүгээр сарын 20-26-ны өдрүүдэд болж, Монгол улсаас спортын найман төрөлд 76 тамирчин өрсөлдлөө.

828335509_1397924909201191_8064917565542996740_n

Тус наадмын байт харвааны төрөлд манай улсаас дасгалжуулагч Д.Оюунхандын удирдлага дор охид, хөвгүүдийн нийн зургаан тамирчин оролцсон бөгөөд багийн төрөлд охидын баг алтан медаль хүртэж, төрийн дуулалаа эгшиглүүлэв.

826682500_1397924725867876_8979287741071090939_n

Энэ багт П.Энххүслэн, Н.Энхзул, М.Уранбилэг нар багтсан бол ганцаарчилсан харваанд Н.Энхзул хүрэл медаль хүртлээ.

825279725_960658673767454_3663160343620484169_n

П.Энххүслэн Олон улсын хүүхдийн наадамд хоёр жил дараалан алтан медаль хүртсэн ба тэрбээр өнгөрсөн жил урд хөршид болсон тус наадмаас алтан медаль хүртэж байв.

828345650_28552829327708142_1906770622778112263_n

Мөн А.Чойжилсүрэн энэ тэмцээний үеэр дэд мастерын болзол хангасан байна.

Хуваалцах