Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙШинжээчид үйлдвэрийн зориулалттай мал, амьтны гаралтай өөх тос үйлдвэрлэгч ААН-үүдэд хянан магадлагаа хийлээ
1/3
Нийгэм

“Бэлчээрийн мал аж ахуйн тогтолцоон дахь малчдын залгамж халаа: асуудал, шийдэл” олон улсын бага хурал эхэллээ

ХХ
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам

Мэдээллийн алба

Уншихад 3 минут
“Бэлчээрийн мал аж ахуйн тогтолцоон дахь малчдын залгамж халаа: асуудал, шийдэл” олон улсын бага хурал эхэллээ
“Бэлчээрийн мал аж ахуйн тогтолцоон дахь малчдын залгамж халаа: асуудал, шийдэл” олон улсын бага хурал эхэллээ. Зураг: МҮОНРТ

Бэлчээр ба нүүдлийн мал аж ахуй эрхлэгчдийн олон улсын жилийн хүрээнд “Бэлчээрийн мал аж ахуйн тогтолцоон дахь малчдын залгамж халаа: Асуудал, шийдэл” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээ, үйлдвэрлэлийн бага хурал өнөөдөр эхэллээ. Хоёр өдөр үргэлжлэх энэхүү бага хурал бэлчээрийн мал аж ахуйн тогтвортой хөгжил, малчдын залгамж халааны өнөөгийн нөхцөл байдал, тулгамдсан асуудлыг шинжлэх ухаан, бодлого, үйлдвэрлэлийн уялдаа холбооны хүрээнд хэлэлцэж, боломжит шийдлийг тодорхойлох, улс орон болон бүс нутгийн сайн туршлагыг хуваалцах, бодлогын болон практик зөвлөмж боловсруулах зорилготой юм.

ХХААХҮЯ, ХААИС, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага, Хөдөө аж ахуйн шинжлэх ухааны академи, БНХАУ-ын ӨМӨЗО-ы Хөдөө аж ахуйн их сургууль, БНКУ-ын Казахын Үндэсний хөдөө аж ахуйн судалгааны их сургууль зэрэг байгууллагууд хамтран зохион байгуулж байгаа бага хурлын нээлт өнөөдөр ХААИС-ийн “Хатан Туул” танхимд боллоо. Монгол Улсын Шинжлэх ухааны академийн харьяа Хөдөө аж ахуйн шинжлэх ухааны академийн ерөнхийлөгч, академич А.Бакей бага хурлыг албан ёсоор нээж үг хэлэв. Энэ үеэр Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учралын мэндчилгээг Монгол Улсын Ерөнхий сайдын зөвлөх М.Ганбат уншиж танилцуулав.

Мөн УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн Байнгын хорооны дарга М.Мандхай, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын Монгол дахь Суурин төлөөлөгч Чинюнь Дяо, БНХАУ-ын Өвөр Монголын Хөдөө аж ахуйн их сургуулийн профессор, Монголын Хөдөө аж ахуйн ШУА-ийн гадаад гишүүн, доктор Хан Гуодун, БНКУ-ын Казахын Үндэсний хөдөө аж ахуйн судалгааны их сургуулийн профессор, Монголын Хөдөө аж ахуйн ШУА-ийн гадаад гишүүн, доктор Абдирахман Молданиязулы Омбаев, Монгол Улсын ХААИС-ийн ректор, Хөдөө аж ахуйн ШУА-ийн гишүүн доктор, профессор Б.Баасансүх нар хүндэтгэлийн үг хэллээ.

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн хэлсэн үгэндээ Монгол Улс Бэлчээрийн мал аж ахуй эрхлэгчдийн олон улсын жилийг санаачлан батлуулж, Дэлхийн малчдын их хурал болон Цөлжилттэй тэмцэх НҮБ-ын конвенцын талуудын 17-р бага хурал (COP17)-ыг эх орондоо амжилттай зохион байгуулж, Дэлхийн малчдын тунхагийг гаргуулсан гэдгийг дурдав. Мөн тэрбээр Бэлчээрийн мал аж ахуй эрхлэгчдийн олон улсын жилийн хүрээнд болж буй хурал, зөвлөгөөнүүдээс гарсан шийдвэр, зөвлөмжүүдийн дагуу бодитой төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх, эрдэм шинжилгээ, судалгааны байгууллагууд идэвхтэй үйл ажиллагаа явуулах нь чухал бөгөөд залуу малчдын тоонд бус малчин өрхийн амьжиргаа, нийгмийн баталгаа, бэлчээр ашиглалт, хөрсний чанар зэрэг тулгамдсан асуудлуудыг цогцоор шийдсэнээр хүнсний аюулгүй байдал хангагдана. Ингэснээр хүний аюулгүй байдлын асуудал мөн баталгаажна гэдгийг онцоллоо.

“Бэлчээрийн мал аж ахуйн тогтолцоон дахь малчдын залгамж халаа: Асуудал, шийдэл” олон улсын эрдэм шинжилгээ, үйлдвэрлэлийн бага хурлын үндсэн хуралдаанаар малчдын залгамж халааг хангах төрийн бодлого, эрх зүйн орчин, хэрэгжилт, Монголын малчдын залгамж халаа, өнөөгийн байдал, чиг хандлага, чадамжид суурилсан тогтолцоо, БНХАУ, БНКУ зэрэг улсуудын туршлага, малын генетик нөөц зэрэг сэдвээр үндсэн илтгэлүүдийг хэлэлцүүлж байна. Мөн салбар хуралдаанууд Байгаль орчин, технологийн асуудал, Нийгмийн асуудал, Эдийн засгийн асуудал гэсэн сэдвийн хүрээнд үргэлжилнэ. Маргааш бага хурлын хүрээнд “Бэлчээрийн мал аж ахуй эрхлэх уламжлал, шинэчлэл” сэдвээр эрдэмтэн судлаачид, малчид оролцсон нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулна.

Хуваалцах