Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

“Чингис хаан” онгоцны буудал руу явах автобусны үнэ тариф

“Чингис хаан” олон улсын нисэх буудал руу нийтийн тээврийн автобус явж эхэлсэн. Тодруулбал, Х:19-“Чингис хаан” олон улсын нисэх буудал-Таван шар чиглэлд том хүн 15000, хүүхэд 7000 төгрөгөөр зорчино. Х:20-Таван шараас-“Чингис хаан” олон улсын нисэх буудал чиглэлд том хүн 10000, хүүхэд 5000 төгрөгөөр

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Чингис хаан” онгоцны буудал руу явах автобусны үнэ тариф
“Чингис хаан” онгоцны буудал руу явах автобусны үнэ тариф. Зураг: МҮОНРТ

“Чингис хаан” олон улсын нисэх буудал руу нийтийн тээврийн автобус явж эхэлсэн.

Тодруулбал, Х:19-“Чингис хаан” олон улсын нисэх буудал-Таван шар чиглэлд том хүн 15000, хүүхэд 7000 төгрөгөөр зорчино. Х:20-Таван шараас-“Чингис хаан” олон улсын нисэх буудал чиглэлд том хүн 10000, хүүхэд 5000 төгрөгөөр зорчино.

Тус автобус нь 45 хүний суудалтай, евро-5 хөдөлгүүртэй, монгол орны цаг агаарын нөхцөлд тохирсон агааржуулалтын систем, хяналтын камертай, зорчигчийн ая тух, аюулгүй байдлыг бүрэн хангасан аж.

Нийтийн тээврийн шинэ чиглэлийн зогсоолын байршил:

Х:19-Сүхбаатарын талбай, Төв цэнгэлдэх хүрээлэн, Яармагийн 1-р зогсоол, Буянт-Ухаа спорт цогцолбор, “Чингис хаан” олон улсын нисэх буудал

Х:20-“Буянт-Ухаа” спорт цогцолбор, Архивын ерөнхий газар - “Чингис хаан” олон улсын нисэх буудал

Хуваалцах