Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

COP17 бага хурлын бэлтгэл ажлын хүрээнд Харилцаа холбоо хариуцсан дэд хороо хуралдав

Монгол Улсад зохион байгуулах бэлтгэл ажлын хүрээнд ЦХИХХЯ-ны Харилцаа холбоо хариуцсан дэд хорооны ээлжит хурал боллоо.

CM
COP17 Mongolia

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
COP17 бага хурлын бэлтгэл ажлын хүрээнд Харилцаа холбоо хариуцсан дэд хороо хуралдав
COP17 бага хурлын бэлтгэл ажлын хүрээнд Харилцаа холбоо хариуцсан дэд хороо хуралдав. Зураг: МҮОНРТ

Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17)-ыг 2026 оны наймдугаар сарын 17-28-нд Монгол Улсад зохион байгуулах бэлтгэл ажлын хүрээнд ЦХИХХЯ-ны Харилцаа холбоо хариуцсан дэд хорооны ээлжит хурал боллоо.

Хурлыг ЦХИХХ-ны дэд сайд, COP17 Харилцаа холбоо хариуцсан дэд хорооны дарга Г.Баярхүү даргалж харилцаа холбоо, мэдээллийн технологийн бэлэн байдал, дэд бүтэц, кибер аюулгүй байдал болон олон улсын хэвлэл мэдээллийн байгууллагуудтай хамтран ажиллах техник тоног төхөөрөмжийн шийдэл, мэдээллийн нэгдсэн зохион байгуулалтын бэлтгэл ажил зэрэг асуудлаар хэлэлцэж тодорхой чиг үүрэг даалгавруудыг холбогдох байгууллага, дэд хорооны гишүүдэд өгөв гэж Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамнаас мэдээллээ.

Хуваалцах