Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙЭрүүгийн 24 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад хүргүүлэв
1/3
Нийгэм

Нийслэлийн харьяа эрүүл мэндийн байгууллагад  755 хүүхэд хэвтэн эмчлүүлж байна

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Нийслэлийн харьяа эрүүл мэндийн байгууллагад  755 хүүхэд хэвтэн эмчлүүлж байна
Нийслэлийн харьяа эрүүл мэндийн байгууллагад  755 хүүхэд хэвтэн эмчлүүлж байна. Зураг: МҮОНРТ

Нийслэлийн томуу, томуу төст өвчний нөхцөл байдлын мэдээллийг хүргэж байна. Энэ сарын 26-ны байдлаар нийслэлийн хэмжээнд амбулаторийн 151935 үзлэг хийгджээ.

Үүнээс томуу, томуу төст өвчний тохиолдол 9701 бөгөөд нийт үзлэг 6.4 хувийг эзэлж байна.

Харин дүүргээр авч үзвэл Чингэлтэй дүүрэгт 3.0 хувь, Сүхбаатар дүүрэгт 5.9 хувь, Баянгол дүүрэгт 8.1 хувь, Хан-Уул дүүрэгт 5.8 хувь, Баянзүрх дүүрэг 8.3 хувь, Багануур дүүрэгт 3.7 хувь, Налайх дүүрэг 2.5 хувь, Багахангай дүүрэгт 1.0 хувьтай байна.

Нийслэлийн харьяа эрүүл мэндийн байгууллагын хүүхдийн 988 оронд 755 хүүхэд хэвтэн эмчлүүлж байгаа бөгөөд орны дүүргэлт 76.42 хувьтай байна.

Хуваалцах