ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 11 хэм хүйтэн
Мэдээллийн алба

Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ:28, 29-нд ихэнх нутгаар өдөртөө бага зэрэг дулаарах боловч, 30-нд нутгийн баруун хэсгээр, 31-нд нутгийн хойд хагаст цас орж, цасан шуурга шуурч, говь, талын нутгаар салхи шуургатай байна.
10-р сарын 27-ны 20 цагаас 10-р сарын 28-ны 20 цаг хүртэлх
цаг агаарын урьдчилсан мэдээ
Хур тунадас:Нутгийн хойд хэсгээр үүлшинэ. 27-28-нд шилжих шөнө нийт нутгаар цас орохгүй. 28-ны өдөр Завханы хойд, Хөвсгөлийн баруун хэсгээр ялимгүй цас орно. Бусад нутгаар багавтар үүлтэй, цас орохгүй.
Салхи:Нутгийн зүүн хагаст баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, тал, хээрийн нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.
Агаарын температур: Шөнөдөө Завхан, Заг-Байдраг голын эх, Хүрэнбэлчир орчмоор 20 хэм хүйтнээс 25 хэм, Дархадын хотгор, Монгол-Алтай, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 13 хэм хүйтнээс 18 хэм, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 0-5 хэм, Их нууруудын хотгор, Алтайн уулархаг нутаг, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн хойд болон зүүн хэсэг, Дорнод, Дарьгангын тал нутгаар 5 хэм хүйтнээс 10 хэм, бусад нутгаар 9 хэм хүйтнээс 14 хэм хүйтэн, өдөртөө Дархадын хотгор, Монгол-Алтай, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Завхан, Заг-Байдраг голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр 1 хэм хүйтнээс 6 хэм хүйтэн, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэл, Орхон голын хөндий,говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 6-11 хэм, бусад нутгаар 0-5 хэм дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР:Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи шөнөдөө баруун хойноос, өдөртөө баруунаас секундэд 5-10 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 14 хэм хүйтнээс 16 хэм, бусад хэсгээр 9 хэм хүйтнээс 11 хэм хүйтэн, өдөртөө 0-2 хэм дулаан байна.
БАГАНУУР ОРЧМООР:Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи шөнөдөө баруун хойноос, өдөртөө баруунаас секундэд 6-11 метр. Шөнөдөө 13 хэм хүйтнээс 15 хэм хүйтэн, өдөртөө 1-3 хэм дулаан байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи шөнөдөө баруун хойноос, өдөртөө баруунаас секундэд 4-9 метр. Шөнөдөө 13 хэм хүйтнээс 15 хэм хүйтэн, өдөртөө 0 хэм орчим байна.
2026 оны 10-р сарын 29-нөөс 2026 оны 11-р сарын 02-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв
28-29-нд шилжих шөнө Завханы зарим, Хөвсгөлийн баруун, Сэлэнгийн хойд хэсгээр, 29-ний өдөр Хөвсгөл, Булган, Сэлэнгийн зарим, Төв, Хэнтий, Дорнодын хойд сумдаар, 30-нд Баян-Өлгий, Ховд, Увсын зарим, Хөвсгөлийн баруун, Говь-Алтай, Баянхонгорын хойд, Дорнодын зүүн сумдын нутгаар 0.0-2.0 мм, 31-нд Завхан, Сэлэнгэ, Төв, Хэнтий, Дорнодын ихэнх, Хөвсгөл, Булганы зарим, Говь-Алтай, Сүхбаатарын хойд хэсгээр, 11-р сарын 01-нд Дорнодын ихэнх, Сүхбаатарын зүүн сумдын нутгаар 0.0-5.0 мм цас орж, цасан шуурга шуурна. Салхи 29-нд говь, тал, хээрийн нутгаар, 30-нд Алтайн уулархаг нутгаар, 31-нд нутгийн зарим газраар секундэд 15-17 метр хүрч ширүүснэ.
Дархадын хотгор, Завхан, Заг, Байдраг голын эхээр шөнөдөө 21 хэм хүйтнээс 26хэм, өдөртөө 6 хэм хүйтнээс 11 хэм, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 15 хэм хүйтнээс 20 хэм, өдөртөө 0-5 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 1 хэм хүйтнээс 6 хэм хүйтэн, өдөртөө7-12 хэм дулаан, говийн бүс нутгийн хойд хэсэг, Дорнод-Дарьгангын тал нутаг, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 6 хэм хүйтнээс 11 хэм хүйтэн, өдөртөө 1-6 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 11 хэм хүйтнээс 16 хэм хүйтэн, өдөртөө 2 хэм хүйтнээс 3 хэм дулаан байна.


















