Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙХянганы нурууны экосистемийг хамгаалах, Нөмрөгийн ДЦГ-ын нөхөн сэргээлтэд БНХАУ-тай хамтран ажиллана
1/3
Гадаад мэдээ

Дайныг шүүмжилсэн Орос хамтлагийг нутагт нь албадан буцаахаар болов

Би-2 нэртэй Оросын амьд хөгжмийн хамтлаг Тайланд улсын Пүкет арал дээр зөвшөөрөлгүй ажиллаж байсан гэж нутгийн хууль сахиулагчдад байцаагдаж, нутаг руу нь албадан буцаахаар болжээ. Энэ хамтлаг нь Оросын Украин руу явуулсан түрэмгий ажилла

MМ
Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Дайныг шүүмжилсэн Орос хамтлагийг нутагт нь албадан буцаахаар болов
Дайныг шүүмжилсэн Орос хамтлагийг нутагт нь албадан буцаахаар болов. Зураг: МҮОНРТ

Би-2 нэртэй Оросын амьд хөгжмийн хамтлаг Тайланд улсын Пүкет арал дээр зөвшөөрөлгүй ажиллаж байсан гэж нутгийн хууль сахиулагчдад байцаагдаж, нутаг руу нь албадан буцаахаар болжээ. Энэ хамтлаг нь Оросын Украин руу явуулсан түрэмгий ажиллагааг шүүмжилснээрээ ихээхэн анхаарал татаж, улсаасаа дүрвэн гарсан байсан юм. Хүний эрхийн идэвхтнүүд тус хамтлагийг ОХУ руу буцааснаар хүнд шийтгэл амсах вий гэж эмээж байгаагаа илэрхийлсэн байна. Би-2 хамтлагийн гоцлол дуучин Егор Бортник цахим орчинд ерөнхийлөгч Владимир Путиныг шүүмжилсний улмаас түүнийг Оросын эрх баригчид “гадны тагнуул” гэж тодорхойлох болсон байна. Тус хамтлагийн 7 гишүүнийг 1-р сарын 24-ний өдөр баривчилж, албадан гаргах хүртэл Бангкокын цагаачдын түр саатуулах төвд байлгаж байгаа юм байна.

Хуваалцах