Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Дархан хайрханыг тахих ёслол 6 дугаар сарын 8-нд болно

Дархан-Уул аймгийн тахилгат уул “Дархан Хайрхан”-ыг тахих ёслолыг 2026 оны 06 дугаар сарын 8-ны өдөр болно.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Дархан хайрханыг тахих ёслол 6 дугаар сарын 8-нд болно
Дархан хайрханыг тахих ёслол 6 дугаар сарын 8-нд болно. Зураг: МҮОНРТ

Дархан-Уул аймгийн тахилгат уул “Дархан Хайрхан”-ыг тахих ёслолыг 2026 оны 06 дугаар сарын 8-ны өдөр болно.

Тус хайрхан нь Шарын гол, Хонгор сумын хилийн заагт Хэнтийн нурууны салбар их уулсын хаяа “Их Дархан”, “Бага Дархан” гэсэн хоёр хэсгээс бүрддэг онгон дагшин уул бөгөөд далайн түвшнээс 1239 м өндөр, 1560 га газар нутгийг хамарч оршдог.

Дархан Хайрхан уулыг нутгийн ардууд болон 1704 онд байгуулсан “Мэргэн даяанчийн хийд”-ийн лам хуврагууд 300 жилийн тэртээгээс тахин тайж ирсэн түүхтэй аж. Энэ уул нь ой модтой, ховор ан амьтан, булаг горхитой, овоо тахилга бүхий байгалийн үзэмж бүрдсэн онцгой хайрхан юм.

Хуваалцах