Экологийн цагдаагийн алба 21 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай Прокурорын байгууллагад хүргүүлжээ
Мэдээллийн алба

Экологийн цагдаагийн албанаас өнгөрсөн долоо хоногт улсын хэмжээнд зөрчлийн шинжтэй 41 гомдол мэдээллийг шалгасан байна.
Шийдвэрлэсэн хэргийг төрлөөр ангилбал:
Хууль бусаар ашигт малтмал олборлох 10
Хууль бусаар ан агнах гурав
Хууль бусаар мод бэлтгэх зургаа болон бусад зургаан хэрэг бүртгэгджээ.
Үүнээс хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох дөрөв, хууль бусаар мод бэлтгэх зургаа, хууль бусаар ан агнах хоёр, байгалийн ургамлыг хууль бусаар бэлтгэсэн нийт 21 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай Прокурорын байгууллагад хүргүүлжээ.
Эрүүгийн хуулийн 24.2 дугаар зүйл. Хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох
1.Тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт, боловсруулалт, ашиглалт явуулсан, эсхүл ашигт малтмал олборлохоос өөр зориулалтаар хууль бусаар газрын хэвлийд халдсан бол таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.



















