Энэ жил 16, 25, 45 нас хүрч буй иргэд иргэний үнэмлэхээ 30 хоногийн дотор сунгуулах ёстой
Хуульд заасанчлан Монгол Улсын иргэн 16 нас хүрээд шинээр иргэний үнэмлэх авдаг бол 25, 45 насандаа иргэний үнэмлэхний хугацаагаа сунгуулдаг. Энэ дагуу 2025 онд 16 нас хүрч буй 2009 оны иргэд шинээр иргэний үнэмлэх авна.
Мэдээллийн алба

Хуульд заасанчлан Монгол Улсын иргэн 16 нас хүрээд шинээр иргэний үнэмлэх авдаг бол 25, 45 насандаа иргэний үнэмлэхний хугацаагаа сунгуулдаг. Түүнчлэн энэ онд 16 нас хүрч буй 2009 оны иргэд шинээр иргэний үнэмлэх авах юм.
Харин 1980, 2000 онд төрсөн буюу 25, 45 настай иргэд үнэмлэхний хугацаагаа сунгуулна.
Хэрвээ иргэн та хуульд заасан хугацаанд буюу 30 хоногийн дотор иргэний үнэмлэхээ сунгуулж эсвэл шинээр захиалж аваагүй тохиолдолд Зөрчлийн тухай хуулийн дагуу торгууль оногдуулахыг Улсын бүртгэлийн ерөнхий газраас анхаарууллаа.



















