Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙТүрээслээд өмчлөх орон сууцны бүртгэл аравдугаар сарын 10-наас эхэлнэ
1/3
Нийгэм

Эрсдэлийн түвшинд нийцүүлэн зөвшөөрлийн ангиллыг шинэчиллээ

ОБ
Онцгой Байдлын Ерөнхий Газар

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Эрсдэлийн түвшинд нийцүүлэн зөвшөөрлийн ангиллыг шинэчиллээ
Эрсдэлийн түвшинд нийцүүлэн зөвшөөрлийн ангиллыг шинэчиллээ. Зураг: МҮОНРТ

Зөвшөөрөл, мэдэгдлийн тухай хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр үйл ажиллагааны эрсдэлийн түвшинд нийцүүлэн зөвшөөрлийн ангиллыг шинэчиллээ.

Тодруулбал, 23 тусгай зөвшөөрлийг энгийн зөвшөөрөлд, 8 энгийн болон тусгай зөвшөөрлийг мэдэгдлээр эрхлэх үйл ажиллагаанд шилжүүлсэн бөгөөд гамшгийн эрсдэлийн үнэлгээ хийх үйл ажиллагааг тусгай зөвшөөрлөөс энгийн зөвшөөрлийн зохицуулалтад шилжүүлсэн юм.

Ингэснээр эрсдэл багатай үйл ажиллагаанд тавих зохицуулалтын ачааллыг бууруулж, төрийн үйлчилгээг илүү шуурхай, үр ашигтай болгох нөхцөл бүрдэж байна.

Хуваалцах