ЭШ: Дархан-Уул аймгийн хэмжээнд энэ жил 5116 шалгуулагч элсэлтийн шалгалт өгч байна
Элсэлтийн шалгалт өнөөдөр /2025.06.25/ улс орон даяар эхэлсэн. Дархан-Уул аймгийн хэмжээнд энэ жил нийт 5116 шалгуулагч элсэлтийн шалгалт өгөхөөр суудлын хуваариа баталгаажуулсан байна. Түүхийн хичээлээр 40 шалгуулагч бүртгүүлжээ. Шалгалтыг 80 минут авч шууд засалтын системээр шалгуулагчдад авсан он
Мэдээллийн алба

Элсэлтийн шалгалт өнөөдөр /2025.06.25/ улс орон даяар эхэлсэн. Дархан-Уул аймгийн хэмжээнд энэ жил нийт 5116 шалгуулагч элсэлтийн шалгалт өгөхөөр суудлын хуваариа баталгаажуулсан байна. Түүхийн хичээлээр 40 шалгуулагч бүртгүүлжээ. Шалгалтыг 80 минут авч шууд засалтын системээр шалгуулагчдад авсан оноог нь танилцуулна.
ЭШ-ийн хуваарь
2026.06.25-нд
10:00-11:20 цагт Түүхийн хичээлээр 40,
14:00-15:20 цагт Англи хэлний хичээлээр 1221
2026.06.26-нд
10:00-11:20 цагт Химийн хичээлээр 269,
14:00-15:20 цагт Газар зүйн хичээлээр 30
16:30-17:50 цагт Нийгэм судлалын хичээлээр 1048
2026.06.27-нд
10:00-11:20 цагт Биологийн хичээлээр 247,
14:00-15:20 цагт Маематикийн хичээлээр 1266
2026.06.28-нд
10:00-11:20 цагт Физикийн хичээлээр 474,
14:00-15:20 цагт Орос хэлний хичээлээр 17,
16:30-17:50 цагт Монгол хэлнийм хичээлээр 504 нийт 10 судлагдахуунаас сонгосон хичээлүүдээрээ элсэлтийн шалгат өгнө.
Элсэлтийн шалгалтын шалгуулагч шалгалт өгөхөөр ирэхдээ дараах баримт, бичгийг бүрдүүлсэн байна. Үүнд:
Бүртгэлийн хуудас / Шалгуулагч та eyesh.eec.mn холбоосоор дамжуулан өөрийн бүртгэлийн дугаар, нууц үгээ ашиглан “Шалгуулагчийн булан”-аар нэвтэрч хэвлэж авна/
Суудлын хуваарь / Шалгуулагч та eyesh.eec.mn холбоосоор дамжуулан өөрийн бүртгэлийн дугаар, нууц үгээ ашиглан “Шалгуулагчийн булан”-аар нэвтэрч хэвлэж авна/
Бүрэн дунд боловсрол болон түүнээс дээш боловсрол эзэмшсэнийг гэрчлэх баримт бичиг. Өмнөх оны болон коллеж төгссөн төгсөгчид төгссөн үнэмлэх, лавлагааг авч ирнэ.
Иргэний үнэмлэх. Хэрэв иргэний үнэмлэх байхгүй бол e-mongolia -ийн лавлагаа байж болно.
Хориглох зүйлс
Гар утас, ноорог цаас, тооны машин ззрэг зүйлсийг авч орохыг хориглоно.
Анхаарах
Шалгуулагчид шалгалт өгөхөөс өмнө нэг цаг гучин минутаас хоёр цагийн өмнө шалгалт өгөх байранд нэвтрэн суудлаа эзэлсэн байна.


















