Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Гахайн бөөр суулгуулсан эрэгтэй эмнэлгээс гарчээ

АНУ-ын Массачуссетсийн төв эмнэлэгт гахайн бөөр шилжүүлэн суулгуулсан 62 настай Ричард Слэймэн гэх өвчтөн Лхагва гарагт эмнэлгээс гарчээ.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Гахайн бөөр суулгуулсан эрэгтэй эмнэлгээс гарчээ
Гахайн бөөр суулгуулсан эрэгтэй эмнэлгээс гарчээ. Зураг: МҮОНРТ

АНУ-ын Массачуссетсийн төв эмнэлэгт гахайн бөөр шилжүүлэн суулгуулсан 62 настай Ричард Слэймэн гэх өвчтөн Лхагва гарагт эмнэлгээс гарчээ.

Тэрбээр хоёр долоо хоногийн өмнө бөөр шилжүүлэн суулгуулах мэс ажилбарт орсон юм.

Өнгөрсөн хугацаанд генетикийн хувьд өөрчилсөн гахайн эд эрхтэн суулгуулсан бараг бүх тохиолдол бүтэлгүйтэж байсан юм.

Харин энэ удаагийн мэс ажилбар маш амжилттай байж, анагаах ухааны түүхэнд бичигдлээ гэж Массачуссетсын төв эмнэлгийн эмч нар дүгнэж байна.

Гахайн бөөр суулгуулсан Ричард Слэймэний хувьд өнгөрсөн хугацаанд бөөрний үрэвслийн төгсгөл шатандаа орж, амь аврагдахаар тэмцэж байсан хүн гэнэ.

Гуравдугаар сарын 16-ны өдөр түүнд 4 цагийн турш хагалгаа хийж, гахайн бөөрийг амжилттай суулгасан байна.

Одоогоор түүний шинэ бөөр тун сайн, хэвийн ажиллаж байгааг эмч нар дурджээ.

Хуваалцах