Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

“Гал унтраах тусгай зориулалтын машин нийлүүлэх II шатны төсөл”-ийг хэрэгжүүлж байна

Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Франц Улсын Засгийн газар хоорондын Санхүүгийн хэлэлцээрийн хүрээнд Онцгой байдлын ерөнхий газарт “Гал унтраах тусгай зориулалтын машин нийлүүлэх II шатны төсөл”-ийг хэрэгжүүлж байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Гал унтраах тусгай зориулалтын машин нийлүүлэх II шатны төсөл”-ийг хэрэгжүүлж байна
“Гал унтраах тусгай зориулалтын машин нийлүүлэх II шатны төсөл”-ийг хэрэгжүүлж байна. Зураг: МҮОНРТ

Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Франц Улсын Засгийн газар хоорондын Санхүүгийн хэлэлцээрийн хүрээнд Онцгой байдлын ерөнхий газарт “Гал унтраах тусгай зориулалтын машин нийлүүлэх II шатны төсөл”-ийг хэрэгжүүлж байна.

Төслийн хүрээнд IV ээлжийн нийлүүлэлтээр хуваарилагдах тусгай зориулалтын автомеханик шатны EPC 32, 42 PRX загварын автомашины ажиллагааны сургагч багш бэлтгэх сургалт, дадлагыг ОБЕГ-ын харьяа Ар талын 115 дугаар ангид зохион байгуулж байна.

Төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын 23 алба хаагч хамрагдаж байгаа тус сургалтыг Онцгой байдлын байгууллагын 4 алба хаагч, БНФУ-ын “Десотел” компанийн 2 мэргэжилтэн хамтран удирдан явуулж байгаа юм.

Сургалтаар олон улс, Европын Холбооны тохирлын үнэлгээ. Ажилтны баталгаажуулалт явуулах байгууллагад тавих ерөнхий шаардлага ISO/IEC 17024:2026 стандартын дагуу алба хаагчдад мэдлэг, мэдээллийг олгож, дадлагажуулж байна.

Хуваалцах