Гэр бүлийн хүчирхийллийн дуудлага мэдээллийг анхан шатны нэгжид шилжүүлэх чиглэлээр санал солилцлоо
Мэдээллийн алба

Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газар болон Цагдаагийн ерөнхий газрын Урьдчилан сэргийлэх албаны Гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх хэлтэс хамтран санал солилцох уулзалт зохион байгууллаа.
Уулзалтаар гэр бүлийн хүчирхийллийн хохирогчийн дуудлага мэдээллийг баг, хорооны Хамтарсан багт түргэн шуурхай шилжүүлэн нийгмийн ажил, үйлчилгээ үзүүлэх, мөн тухайн дуудлага мэдээлэлд суурилсан нэгдсэн мэдээллийн сан, программ хангамж хөгжүүлэх талаар дэлгэрэнгүй санал солилцов.
Уулзалтад:
ЦЕГ-ын Урьдчилан сэргийлэх албаны Гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа Э.Баярбаясгалан, тус хэлтсийн ахлах мэргэжилтэн Ш.Энхтөр, Мэргэжилтэн, цагдаагийн дэслэгч Л.Мөнх-Оргил, Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газрын Хүүхэд, гэр бүлийн хамгааллын бодлогын хэрэгжилтийн газрын дарга Л.Бадамцэцэг, Ахлах мэргэжилтэн И.Золдэлгэр, Мэргэжилтэн Э.Болорцэцэг нар уулзлаа.



















