Голуудын усны түвшин өмнөх өдрөөс 10-65 см нэмэгдсэн байна
Иймд дээрх голууд болон гол мөрний сав дагуу аялж, амарч, зугаалж яваа ард иргэдийг үерийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.
Мэдээллийн алба

2026 оны 8 дугаар сарын 5-ны өдрийн байдлаар Хөвсгөлийн уулсаас усжих Үүр, Хэнтий нурууны баруун хажуугаас усжих Туул /Лүн/, зүүн хажуугийн Хэрлэн /Өндөрхаан сум/, Хангай нурууны араас усжих Орхон /Бат-Өлзий, Орхонтуул сум/, өврийн Түй зэрэг голуудын усны түвшин өмнөх өдрөөс 10-65 см нэмэгдсэн байна.
Өнөөдрийн байдлаар Туул /Алтанбулаг, Лүн сум/, Хараа /Дархан/, Байдраг /Бууцагаан сумын Баянбүрд баг/, Хөгшин Орхон, Хархираа /Тариалан сум/ зэрэг голууд үерийн түвшинг 5-20 см, Балж, Онон гол үерийн аюултай түвшинг 5-15 см даван тус тус үерлэсэн хэвээр байна.
Иймд дээрх голууд болон гол мөрний сав дагуу аялж, амарч, зугаалж яваа ард иргэдийг үерийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.


















