Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙ“Зэвсэг-2026” нэгдсэн арга хэмжээ улсын хэмжээнд зохион байгуулагдаж байна
1/4
Нийгэм

Говьсүмбэр аймагт ХАБЭМ-ийн урьдчилан сэргийлэлтийн цогц аян үргэлжилж байна

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Говьсүмбэр аймагт ХАБЭМ-ийн урьдчилан сэргийлэлтийн цогц аян үргэлжилж байна
Говьсүмбэр аймагт ХАБЭМ-ийн урьдчилан сэргийлэлтийн цогц аян үргэлжилж байна. Зураг: МҮОНРТ

ХАБЭМ-ийн урьдчилан сэргийлэлтийн цогц аян 9-р сарын 9–10-ны өдрүүдэд Говьсүмбэр аймагт үргэлжилж байна.

Аяны хүрээнд ажил олгогч, хувиараа хөдөлмөр эрхлэгчдэд хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн чиглэлээр мэдлэг, мэдээлэл олгох, ажлын байрны эрсдэлийг бууруулах, үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчлөлөөс урьдчилан сэргийлэхэд чиглэсэн үйл ажиллагааг зохион байгуулж байна.

Энэ үеэр тус аймгийн 100 гаруй ажил олгогч болон 64 хувиараа хөдөлмөр эрхлэгчид ХАБЭМ-ийн талаарх мэдлэг, ойлголтоо нэмэгдүүллээ.

Тус аймагт 58 төсвийн байгууллага, төрийн болон хувийн өмчийн 105 аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулж байна. Говьсүмбэр аймаг нь хүрэн нүүрс, газрын тос, холимог металл, эрдэс будгийн нөөцтэйгөөрөө онцлог.

Түүнчлэн Сүмбэр сумын УСДУ ОНӨААТҮГ, ТОХИЖИЛТ СҮМБЭР, ЕБС-ийн 5 дугаар сургууль, Шивээ говь сумын эрүүл мэндийн төв, Шивээ говь сумын 3 дугаар цэцэрлэг, Говьсүмбэр политехник коллеж гэх 6 байгууллага, аж ахуйн нэгжүүдэд хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээ, ажлын байрны эрсдэлийн үнэлгээний зөвлөн туслах үйлчилгээ үзүүлж, илэрсэн эрсдэлийг бууруулах талаар мэргэжлийн зөвлөгөө, зөвлөмж өгч байна.

ХАБЭМ-ийн урьдчилан сэргийлэлтийн цогц аян нь орон нутагт хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн мэдлэг, зөв дадлыг төлөвшүүлэх, эрсдэлээс урьдчилан сэргийлэхэд чиглэн үргэлжилж байна.

Хуваалцах