Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

ИБУИНХУ-ын барилгын салбар энэ оны сонгуулийн голлох асуудал болно гэв

Их Британид сүүлийн жилүүдэд үл хөдлөх хөрөнгө, барилгын салбар ихээхэн доголдолтой байгаа. Ялангуяа шинэ байшин барилга баригдах нь ихээр ховордож байгаа нь энэ онд болох ерөнхий сонгуулийн гол асуудал болно гэж ажиглагчид үзэж байна.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
ИБУИНХУ-ын барилгын салбар энэ оны сонгуулийн голлох асуудал болно гэв
ИБУИНХУ-ын барилгын салбар энэ оны сонгуулийн голлох асуудал болно гэв. Зураг: МҮОНРТ

Их Британид сүүлийн жилүүдэд үл хөдлөх хөрөнгө, барилгын салбар ихээхэн доголдолтой байгаа. Ялангуяа шинэ байшин барилга баригдах нь ихээр ховордож байгаа нь энэ онд болох ерөнхий сонгуулийн гол асуудал болно гэж ажиглагчид үзэж байна. Шинээр барилга баригдах нь багассанаар үл хөдлөхийн үнийг хөөргөдүүлж, байшин барилга худалдаж авах, түрээслэх боломжийг хумьж байна гэж үзэж байна.

Нэн ялангуяа дундаж орлого багатай, тогтвор суурьшил хараахан олоогүй залуу үеийнхэн үл хөдлөхтэй болно гэдэг Их Британид томоохон асуудал болоод байгаа юм. Харин ирэх сонгуульд өрсөлдөх намуудад залуусын санал маш чухал байр суурийг эзлэх төлөвтэй байна. Улмаар залуусын итгэлийг олохын тулд эрх баригчид барилгын салбарын асуудлыг шийдэх арга замыг хайж, Их британийн хамгийн том найман барилгын компанид шалгалт явуулжээ.

Хуваалцах