Их хотын ирээдүйн иргэдээ зөв төлөвшил, хандлагатай болгох нөлөөллийн ажлыг эхлүүллээ
Мэдээллийн алба

Нийтийн тээврээр үйлчлүүлэгчдийн 14.7 хувь нь хүүхдүүд байдаг. Их хотын ирээдүйн иргэдэд нийтийн тээврээр зорчихдоо төлбөрөө төлж хэвших, зөв дадал зуршилтай иргэдийг бэлтгэх, нийтийн тээврийн үйлчилгээнд ямар дэвшил гарч буйг танилцуулах уулзалтыг Хан-Уул дүүргийн 118, 34-р сургуулийн сурагчдын дунд зохион байгууллаа.

Нийслэлийн Замын хөгжлийн төсөл, хөтөлбөрийн зохицуулагч Л.Хосбаяр, Нийтийн тээврийн бодлогын газар, “Улаанбаатар смарт карт” ХХК-ийн хамт олон хамтран зохион байгуулж, нийтийн тээврийн зориулалтын картаар зорчих нь ямар давуу талтайг танилцууллаа.

Сурагчид нийтийн тээврээр үйлчлүүлэхдээ 200 төгрөг бэлнээр өгдөг, эсвэл шаардлагатай үед банкны картаа уншуулж 1000 төгрөгөөр зорчдог гэдгээ хэлж байв.

Харин зориулалтын картаа ашиглаж төлбөрөө төлбөл нэг удаа 50 төгрөг, өдөртөө дөрвөн удаа зорчих боломжтойг сануулав.


















