Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Итэвонд болсон хэрэгт Сөүлийн цагдаагийн даргыг буруутгав

2022 оны 10-р сарын 29-ны өдөр Өмнөд Солонгосын Сөүл хотын Итэвон дүүрэгт иргэд олноор Хэллоуиний баяр тэмдэглэхээр цугларч, хэт их бөөгнөрөл үүссэний улмаас 159 хүн амь эрсэдсэн хэрэг гарсан. Тэгвэл энэ хэрэгт Сөүлийн цагдаагийн газрын дарга Ким Кван Хуг буруутгаж, зохих хүнд ял шийтгэлийг оногдуул

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Итэвонд болсон хэрэгт Сөүлийн цагдаагийн даргыг буруутгав
Итэвонд болсон хэрэгт Сөүлийн цагдаагийн даргыг буруутгав. Зураг: МҮОНРТ

2022 оны 10-р сарын 29-ны өдөр Өмнөд Солонгосын Сөүл хотын Итэвон дүүрэгт иргэд олноор Хэллоуиний баяр тэмдэглэхээр цугларч, хэт их бөөгнөрөл үүссэний улмаас 159 хүн амь эрсэдсэн хэрэг гарсан. Тэгвэл энэ хэрэгт Сөүлийн цагдаагийн газрын дарга Ким Кван Хуг буруутгаж, зохих хүнд ял шийтгэлийг оногдуулахыг хохирогчдын ар гэрийнхний зүгээс шаардаж байгаа юм байна. Осол болдог өдөр Итэвоны нарийхан гудамд 100 мянга гаруй залуус цугласан байсан. Цагдаагийнхан эрсдэлийг тооцоолж, өндөржүүлсэн бэлэн байдалд иргэдийн хөдөлгөөнийг зохицуулж ажилласан бол ийм осол гарахгүй байсан гэж буруутгаж байгаа юм. Мөрдөн шалгалтын явцад тэр өдөр 137 цагдаа, хууль сахиулагч төвлөрлийг зохицуулахаар Итэвонд томилогдсон байсан нь хэт бага тоо гэдгийг албаныхан тайлбарлаж, ямар ч урьдчилан сэргийлэх арга хэмжээ аваагүй байсан гэдгийг нотолсон байна.

Хуваалцах