Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙТүрээслээд өмчлөх орон сууцны бүртгэл аравдугаар сарын 10-наас эхэлнэ
1/3
Соёл, спорт

Жүдо бөхийн насанд хүрэгчдийн ДАШТ үргэлжилж байна

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Жүдо бөхийн насанд хүрэгчдийн ДАШТ үргэлжилж байна
Жүдо бөхийн насанд хүрэгчдийн ДАШТ үргэлжилж байна. Зураг: МҮОНРТ

Жүдо бөхийн насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Азербайжаны нийслэл Баку хотод гурав дахь өдрөө үргэлжилж байна.

Энэ удаагийн ДАШТ-д 93 орны 622 жүдоч зодоглож байгаагаас манай улсаас эрэгтэй, эмэгтэй нийт 18 тамирчин өрсөлдөж байгаа юм.

Өнөөдөр үндэсний шигшээ багийн 3 тамирчин эх орноо төлөөлөн дэвжээнд гарна.

-73кг Улаанбаатар их дуулгын аварга ОУХМ О.Уранбаяр

-57кг Залуучуудын дэлхийн аварга Л.Сосорбарам

-57кг Өсвөрийн дэлхийн аварга Т.Ариунзаяа нар оролцоно.

Хуваалцах