Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

ХБНГУ дотоодын нислэгээр захидал зөөвөрлөх үйлчилгээг зогсоожээ

Герман улсын төрийн өмчит тээврийн газар болох "Доич Бан" дотоодын нислэгээр захидал зөөвөрлөх үйлчилгээ явуулахаа зогсоосон байна.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
ХБНГУ дотоодын нислэгээр захидал зөөвөрлөх үйлчилгээг зогсоожээ
ХБНГУ дотоодын нислэгээр захидал зөөвөрлөх үйлчилгээг зогсоожээ. Зураг: МҮОНРТ

Герман улсын төрийн өмчит тээврийн газар болох "Доич Бан" дотоодын нислэгээр захидал зөөвөрлөх үйлчилгээ явуулахаа зогсоосон байна.

Энэ нь сүүлийн жилүүдэд хүмүүс уламжлалт цаасан захидал бичих нь багассантай холбоотой.

Мөн уур амьсгалын өөрчлөлт хүчтэй явагдаж байгаа өнөө үед цаасан захидал зөөвөрлөх нислэг үйлдэхээ больж, нүүрсхүчлийн хийн ялгаруулалтын бууруулахад хувь нэмрээ оруулж байгаа явдал гэж тайлбарласан байна.

Сүүлийн 63 жил цаасан захиа зөөвөрлөж байгаа "Луфтганза" нислэгийн компанийн Евровингс, Туи Флаи нислэгүүд хамгийн сүүлчийн захиа зөөвөрлөх дотоодын үйлчилгээгээ гуравдугаар сарын 28-нд үйлдсэн байна.

Ингэхдээ Штутгарт-Берлин чиглэлд, Хановер-Мюнхен чиглэлд, Хановер-Штутгарт чиглэлд нислэг үйлдсэн байна. Үүнээс хойш энэ чиглэлд цаасан захиаг газраар зөөвөрлөж байх юм.

Хуваалцах