Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Ховд аймгийн Булган суманд малын гоц халдварт шүлхий өвчин гарчээ

Ховд аймгийн Булган суманд малын гоц халдварт шүлхий өвчин гарч Мал эмнэлгийн төв лабораторийн шинжилгээгээр "SAT-1" төрлийн өвчин болох нь батлагдлаа.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Ховд аймгийн Булган суманд малын гоц халдварт шүлхий өвчин гарчээ
Ховд аймгийн Булган суманд малын гоц халдварт шүлхий өвчин гарчээ. Зураг: МҮОНРТ

Ховд аймгийн Булган суманд малын гоц халдварт шүлхий өвчин гарч, Мал эмнэлгийн төв лабораторийн шинжилгээгээр "SAT-1" төрлийн өвчин болох нь батлагдлаа.

Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан аймгийн Онцгой комиссын хурлаас шаардлагатай арга хэмжээг авч ажиллаж эхэлсэн байна.

Өчигдрийн байдлаар долоон өрхийн 32 үхэр өвчилсөн. Мөн Баян модны застав чиглэлд ижил шинж тэмдэг илэрсэн гэсэн мэдээ ирүүллээ.

Нөхцөл байдал болон авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, анхаарах асуудлын талаар цаг тухай бүрд нь мэдээлэл өгч ажиллана гэж Ховд аймгийн Засаг дарга М.Амарсанаа мэдэгдлээ.

Хуваалцах