Хоёр янзагыг Сэлэнгэ аймгийн Байгаль орчны газар хүлээн авч угжаар хооллож байна
Алтанбулаг сумын ойн түймэрт өртөж эхээсээ өнчирсөн хоёр янзагыг Сэлэнгэ аймгийн Байгаль орчны газар хүлээн авч машиндаа байлгаж, угжаар хооллож байна.
Мэдээллийн алба

Алтанбулаг сумын ойн түймэрт өртөж эхээсээ өнчирсөн хоёр янзагыг Сэлэнгэ аймгийн Байгаль орчны газар хүлээн авч машиндаа байлгаж, угжаар хооллож байна. Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын Цөх багийн Доргон толгой гэдэг газар энэ сарын 22-нд гарсан ойн гал түймрийг өчигдөр /2025.06.28/ 16.30 цагт цурманд оруулжээ.
Түймрийг унтраах ажиллагаанд ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян, Гал түймэртэй тэмцэх газрын дарга, хурандаа Ц.Нямбаяр, аймгийн Онцгой комиссын дарга Н.Лхагвадорж, Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа С.Пүрэвсамдан нараар ахлуулсан 141 алба хаагч, 13 автомашин, сумын мэргэжлийн ангийн 124 хүн, 27 автомашинтайгаар ажиллаж байна.


















