Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙХүннү хотын дэд бүтцийн бүтээн байгуулалтууд үргэлжилж байна
1/5
Нийгэм

Хөгжлийн банканд 93.8 тэрбум төгрөгийн өр төлбөр төлөгджээ

АТ
Авлигатай тэмцэх газар

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хөгжлийн банканд 93.8 тэрбум төгрөгийн өр төлбөр төлөгджээ
Хөгжлийн банканд 93.8 тэрбум төгрөгийн өр төлбөр төлөгджээ. Зураг: МҮОНРТ

Авлигатай тэмцэх газрын хяналт шалгалтын явцад нийт 93,8 орчим тэрбум төгрөгийн өр төлбөр бодитоор төлөгдөж байгаад талархал илэрхийлсэн албан бичгийг Хөгжлийн банкнаас АТГ-т ирүүллээ.

Авлигатай тэмцэх газартай Монгол Улсын Хөгжлийн банкны зүгээс нэр бүхий 12 зээлийн чанаргүй активыг төлүүлэх асуудлаар 2026 оны хоёрдугаар улирлаас хамтран ажиллаж байна. Хамтын ажиллагааны хүрээнд “Энсада истерн” ХХК, “Шанх майнинг” ХХК, “Монгол драй милк” ХХК, “Зэст өндөр” ХХК, “Бэрэн групп” ХХК, “Мондулаан трейд” ХХК зэрэг аж ахуйн нэгжүүдээс гурилын үйлдвэрийг тоног төхөөрөмжийн хамт, 23 үл хөдлөх хөрөнгө, 1 газар, 2 ашигт малтмалын тусгай зөвшөөрөл зэрэг барьцаа хөрөнгийг Хөгжлийн банкны өмчлөл, бүртгэлд шилжүүлэн авчээ.

Дээрхээс гадна Авлигатай тэмцэх газрын дэмжлэгтэйгээр муу зээлдэгч “НВЦ” ХХК-ийн зээлийн үлдэгдэл өр төлбөр болох 43,1 тэрбум төгрөгийг барагдуулах ажиллагааны хүрээнд 13 үл хөдлөх хөрөнгө, 2 ашигт малтмал ашиглалтын тусгай зөвшөөрлийг 38,8 тэрбум төгрөгөөр тооцож 4,3 тэрбум төгрөгийг бэлэн мөнгөөр төлүүлэхээр тохиролцсон болохыг Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал С.Баатарсүрэнгээс албан бичгээр мэдэгдэж, талархал илэрхийллээ.

Хуваалцах