Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙХүннү хотын дэд бүтцийн бүтээн байгуулалтууд үргэлжилж байна
1/5
Нийгэм

Орон байранд хууль бусаар нэвтэрч үнэт эдлэл хулгайлсан этгээдийг илрүүлжээ

ЦЕ
Цагдаагийн Ерөнхий Газрын Хэвлэл, Мэдээллийн Төв

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Орон байранд хууль бусаар нэвтэрч  үнэт эдлэл хулгайлсан  этгээдийг илрүүлжээ
Орон байранд хууль бусаар нэвтэрч үнэт эдлэл хулгайлсан этгээдийг илрүүлжээ. Зураг: МҮОНРТ

Архангай аймгийн нутаг дэвсгэрт энэ оны 10 дугаар сарын 18-23-ны өдрүүдэд бусдын орон байранд хууль бусаар нэвтэрч, мөнгөн аяга, хөөрөг, мөнгөн эдлэл, бэлэн мөнгө зэрэг эд зүйл хулгайд алдсан гэх 9 удаагийн үйлдэл цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн.

902043749_2551718868661694_7929532579059441668_n

Шалгалтын ажиллагаагаар өмнө нь удаа дараа ял шийтгүүлж байсан болон гэмт хэрэгт холбогдон шалгагдаж байхдаа хулгайлах гэмт хэрэг үйлдсэн Ч нарын бүлэг 4 этгээд Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт орогнож байсныг олж тогтоон, хойшлуулшгүй ажиллагаа явуулж баривчиллаа.

Нэгжлэгээр гэмт хэрэг үйлдэж олсон байж болзошгүй 31 ширхэг хөөрөг, 19 даалин, мөнгөн бөгж, гинж, кулон, бугуйн цаг, дуран зэрэг эд зүйлийг хураан авсан. Одоогоор хөөрөг 20, даалин 10, цагаан өнгийн болон шаргал өнгийн 20 орчим тооны металл эдлэлийн хохирогч иргэд тогтоогдоогүй байна. Хураан авсан эд зүйлсийг хохирогч нарт таниулах, таньж олуулах ажиллагааг үргэлжлүүлэн явуулж байна.

Хэрэв нь таны эд зүйл мөн бол иргэн та Архангай аймгийн цагдаагийн газартай холбогдож өөрийн эд зүйл гэдгээ нотолно уу.

Иймд иргэд та бүхэн орон байр, эд хөрөнгийнхөө аюулгүй байдлыг хангаж, сэжигтэй үйлдэл, нөхцөл байдлын талаар цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт даруй мэдээлэхийг зөвлөж байна

Хуваалцах