Хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо
Мэдээллийн алба

Олон Улсын хүүхдийн Найрамдал цогцолборт энэ онд хоолны заалны их засвар, сагсан бөмбөг, волейбол, хөл бөмбөг, софт теннисийн талбай, зуны задгай театрын засварын хөрөнгө оруулалтыг шийдвэрлэсэн.
Хөрөнгө оруулалтын ажлын явцтай Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн дарга А.Даваажаргал, Гэр бүлийн бодлогын газрын дарга Д.Мөнгөнтуул нар газар дээр нь танилцаж, ажиллалаа.
Хүүхдийн хоолны газрын засвар шинэчлэлийн ажил 60 хувийн гүйцэтгэлтэй, Сагсан бөмбөг, волейбол, хөл бөмбөг, софт теннисийн талбай, зуны задгай театрын засвар 82 хувийн гүйцэтгэлтэй байна.
Дээрх ажлуудын гүйцэтгэгчээр Мөнхгүүр ХХК, Ханбогд арвижих ХХК ажиллаж байгаа бөгөөд гадна агаарын хэм хасах болж байгаа энэ үед ажлыг ямар нэг шалтгаанаар зогсоохгүй, цаг хугацаанд нь чанартай гүйцэтгэх, Барилгын хөгжлийн төвийн хяналт болон, ашиглагч талын хяналтыг сайжруулж, ажлыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо.


















