Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙХянганы нурууны экосистемийг хамгаалах, Нөмрөгийн ДЦГ-ын нөхөн сэргээлтэд БНХАУ-тай хамтран ажиллана
1/3
Нийгэм

ХӨСҮТ: Менингококкын халдвар авч, эмчлүүлж байсан хүүхэд нас энджээ

ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Э.Анхбаяр "Налайх дүүрэгт бүртгэгдсэн менингококкт халдвар авсан 3 настай хүүхдийн биеийн байдал хүнд амь тэмцсэн байдалтай байсан. Хүүхэд ХӨСҮТ-д өчигдөр орой ирсэн. Өнөөдөр үдээс өмнө эндлээ.

О.
О.Ундармаа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
ХӨСҮТ: Менингококкын халдвар авч, эмчлүүлж байсан хүүхэд нас энджээ
ХӨСҮТ: Менингококкын халдвар авч, эмчлүүлж байсан хүүхэд нас энджээ. Зураг: МҮОНРТ

ХӨСҮТ-ээс менингитийн нөхцөл байдлын талаар мэдээлэл өглөө.

ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Э.Анхбаяр "Налайх дүүрэгт бүртгэгдсэн менингококкт халдвар авсан 3 настай хүүхдийн биеийн байдал хүнд амь тэмцсэн байдалтай байсан. Хүүхэд ХӨСҮТ-д өчигдөр орой ирсэн. Харамсалтайн өнөөдөр үдээс өмнө хүүхдийн бие муудаж эндлээ.

2024 онд тус халдварын 5 сэжигтэй тохиолдол бүртгэгдэж, лабортаторийн шинжилгээгээр 2 тохиолдол батлагдсан. Тухайн хоёр хүүхэд эдгэрээд гарсан. 2025 онд 2 сэжигтэй тохиолдол бүртгэгдсэнээс нэг нь харамсалтай нь өнөөдөр эндлээ. Өчигдөр Баянгол дүүрэгт сэжигтэй тохиолдол ирээд шинжилгээний дүн гарсан. Өнөөдрийн байдлаар тууралт халдварууд ихсэж байна" гэлээ.

Хуваалцах