Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Хүүхдээр өвөл, хавар хурдан морь унуулахгүй байхыг уриалж байна

Өвөл, хаврын улиралд хурдан морины уралдаан, сунгаа, үсэргээнд хүүхдийг оролцуулах нь хүүхдийн хичээл сургууль завсардах, амь нас, эрүүл мэндэд ноцтой хохирол учруулах эрсдэл өндөр байдаг.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хүүхдээр өвөл, хавар хурдан морь унуулахгүй байхыг уриалж байна
Хүүхдээр өвөл, хавар хурдан морь унуулахгүй байхыг уриалж байна. Зураг: МҮОНРТ

Өвөл, хаврын улиралд хурдан морины уралдаан, сунгаа, үсэргээнд хүүхдийг оролцуулах нь хүүхдийн хичээл сургууль завсардах, амь нас, эрүүл мэндэд ноцтой хохирол учруулах эрсдэл өндөр байдаг.

Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 57 тогтоолоор “Жил бүрийн 11 дүгээр сарын 1-ний өдрөөс 5 дугаар сарын 1-ний өдрийг хүртэлх хугацаанд хурдан морины уралдаан, сунгаа, үсэргээнд 18 хүртэлх насны хүүхдийг хурдан морь унуулахыг хориглосон”.

Иймд өвөл, хаврын улиралд 18 нас хүрээгүй хүүхдийг хурдан морины уралдаан, сунгаа, үсэргээнд оролцуулахгүй байхыг Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газраас уриалж байна.

Хуваалцах