Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Хүүхдийг ахуйн хүрээний осол гэмтлээс урьдчилан сэргийлье

Баярын өдрүүдэд хүүхдийн ахуйн осол гэмтэлд өртөх эрсдэл нэмэгдэх, иргэдийн анхаарал сулрах хандлагатай байдаг тухай ГССҮТ-ийн мэдээлэлд дурдсан байна. Иймд дараах зөвлөмжийг хүргэж байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хүүхдийг ахуйн хүрээний осол гэмтлээс урьдчилан сэргийлье
Хүүхдийг ахуйн хүрээний осол гэмтлээс урьдчилан сэргийлье. Зураг: МҮОНРТ

Баярын өдрүүдэд хүүхдийн ахуйн осол гэмтэлд өртөх эрсдэл нэмэгдэх, иргэдийн анхаарал сулрах хандлагатай байдаг тухай ГССҮТ-ийн мэдээлэлд дурдсан байна. Иймд дараах зөвлөмжийг хүргэж байна.

  • Баярын өдрүүдэд бага насны хүүхдэд хоол, цай зөөх зэрэг ажил даалгахгүй байх.

  • Бага насны хүүхдээ хараа хяналтгүй гэртээ бүү үлдээгээрэй.

  • Халуун тогоо, халуун зүйл агуулсан сав суулгыг газар байрлуулахгүй байх, хүүхдийн гар хүрэхгүй газарт тавих.

  • Бага насны хүүхдэд тавих хараа хяналтаа нэмэгдүүлэх нь зүйтэй.

  • Цахилгаан хэрэгслийн аюулгүй байдлыг хангах.

Хүүхэд эрсдэлд өртөж болзошгүй аливаа зүйлийг илрүүлж сэрэмжлүүлэх.

Хуваалцах