МҮОНРТ
Нийгэм, эдийн засаг

Хүүхдийн төлөө зөвлөлийн 2026 оны ээлжит хурал боллоо

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хүүхдийн төлөө зөвлөлийн 2026 оны ээлжит хурал боллоо
Хүүхдийн төлөө зөвлөлийн 2026 оны ээлжит хурал боллоо. Зураг: МҮОНРТ

Дүүргийн хүүхдийн эрх, хамгааллын бодлогын хэрэгжилтийг танилцуулж, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээг хэлэлцэн, санал авч, салбар дундын үйл ажиллагааг уялдуулан зохицуулах зорилго бүхий Хүүхдийн төлөө зөвлөлийн 2026 оны ээлжит хурлыг өнөөдөр буюу 2026 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр 17 гишүүний бүрэлдэхүүнтэйгээр зохион байгууллаа. Хурлыг Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын орлогч Д.Хосбаяр удирдан явуулсан ба энэ удаагийн хурлаар “Сонгинохайрхан дүүргийн Хүүхдэд ээлтэй байдал-2025”-г доктор Я.Байгалмаа танилцуулж, зөвлөгөө мэдээлэл өгч, дүүргийн Боловсролын хэлтэс, Эрүүл мэндийн төв, Цагдаагийн газар, Хүүхдийн төлөө зөвлөлийн ажлын албанаас хүүхдийн эрх, хамгааллын бодлогын хэрэгжилтийн тайланг танилцуулж, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээг хэлэлцэн, саналыг нэгтгэн Хүүхдийн төлөө зөвлөлөөс чиглэлийг хариуцах алба, хэлтэс, газарт хүргүүлэхээр тогтлоо.

бичвэр нарын зураг байж магад
газрын зураг ба бичвэр нарын зураг байж магад
Хуваалцах