Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Лос-Анжелес хотод шингэрүүлсэн хий ачсан автомашин дэлбэрч, 9 гал сөнөөгч бэртэж, 2 гал сөнөөгч түлэгджээ

АНУ-ын Лос-Анжелес хотод орон нутгийн цагаар Пүрэв гарагийн өглөө 07:00 цагт шингэрүүлсэн хий ачсан автомашин Аламеда гудамж, Хенри Фордын өргөн чөлөөний орчимд дэлбэрчээ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Лос-Анжелес хотод шингэрүүлсэн хий ачсан автомашин дэлбэрч, 9 гал сөнөөгч бэртэж, 2 гал сөнөөгч түлэгджээ
Лос-Анжелес хотод шингэрүүлсэн хий ачсан автомашин дэлбэрч, 9 гал сөнөөгч бэртэж, 2 гал сөнөөгч түлэгджээ. Зураг: МҮОНРТ

АНУ-ын Лос-Анжелес хотод орон нутгийн цагаар Пүрэв гарагийн өглөө 07:00 цагт шингэрүүлсэн хий ачсан автомашин Аламеда гудамж, Хенри Фордын өргөн чөлөөний орчимд дэлбэрчээ.

Ослын голомтод Гал түймэртэй тэмцэх албанаас 12 гал сөнөөгч ажиллаж байсан бөгөөд 9 гал сөнөөгч бэртэж, 2 гал сөнөөгч түлэгдсэн байна.

Тус ачааны машин нь 378.54 литр байгалийн шингэрүүлсэн хийн багтаамжтай хоёр тусдаа цистерн тээвэрлэж явсан гэж Гал түймэртэй тэмцэх албаны хэвлэлийн төлөөлөгч мэдээллээ.

Эх сурвалж: ОБЕГ

Хуваалцах