Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

МОНГОЛ НААДАМ: Монгол Төрийн Есөн хөлт цагаан тугийг залах ёслол

Жил бүрийн Үндэсний их баяр наадмын үеэр зохион байгуулагддаг нэн чухал арга хэмжээнүүдийн нэг нь Монгол Төрийн Есөн хөлт цагаан тугийг залах ёслол юм. Энэ талаар товч мэдээлэл хүргэе!

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
МОНГОЛ НААДАМ: Монгол Төрийн Есөн хөлт цагаан тугийг залах ёслол
МОНГОЛ НААДАМ: Монгол Төрийн Есөн хөлт цагаан тугийг залах ёслол. Зураг: МҮОНРТ

Жил бүрийн Үндэсний их баяр наадмын үеэр зохион байгуулагддаг нэн чухал арга хэмжээнүүдийн нэг нь Монгол Төрийн Есөн хөлт цагаан тугийг залах ёслол юм. Энэ талаар товч мэдээлэл хүргэе!Монгол Улсын Үндсэн хуулийн арван хоёрдугаар зүйл болон Үндэсний их баяр наадмын тухай хуулийн зургадугаар зүйлд заасны дагуу “Монгол төрийн есөн хөлт цагаан туг”-ийг Төв цэнгэлдэх хүрээлэнд залдаг. Есөн хөлт цагаан туг нь “Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлын бэлгэ тэмдэг” бөгөөд “түүхэн уламжлал, хүсэл тэмүүлэл, эв нэгдэл, шударга ёс, цог хийморийг илэрхийлэл” юм.

Эзэн Чингис хаан 1206 онд Их Монгол Улсыг байгуулахдаа Есөн хөлт цагаан тугийг залсан түүхтэй бөгөөд, тугийг залах уламжлал алтан ургийн ноёдод уламжилж, тусгай овгууд үеэс үе дамжин тахиж иржээ. Орчин үед 1990 оноос хойш Үндэсний их баяр наадмын нээлтийн эхэнд Есөн хөлт цагаан тугийг залах болсон ба ёслолын найруулгыг найруулагч Г.Доржсамбуу хийж, хөгжмийг Н.Жанцанноров бичжээ. Тугийг залах шарга агтнуудыг Их Монгол Улсыг байгуулах Их хуралдай хуралдсан түүхэн газар нутаг болох Хэрлэнгийн хөдөө арал дахь Төрийн торгон сүргээс сонгодог бол, төрийн тугийг Зэвсэгт хүчний 032 дугаар ангийн Хүндэт харуулын цэргүүд залан авч ирж, баяр наадмын турш хамгаалдаг.

Хуваалцах