Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙМонголд анх удаа хүүхдийн архаг өвдөлт, булчингийн чангарлыг эмчлэх дэвшилтэт аппаратыг нэвтрүүллээ
1/3
Улс төр

“Монгол Улсын гамшгийг сөрөн тэсвэрлэх чадавхыг бэхжүүлэх төсөл”-ийн гэрээнд гарын үсэг зурлаа

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Монгол Улсын гамшгийг сөрөн тэсвэрлэх чадавхыг бэхжүүлэх төсөл”-ийн гэрээнд гарын үсэг зурлаа
“Монгол Улсын гамшгийг сөрөн тэсвэрлэх чадавхыг бэхжүүлэх төсөл”-ийн гэрээнд гарын үсэг зурлаа. Зураг: МҮОНРТ

Монгол Улсын Шадар сайд Н.Номтойбаяр, Азийн хөгжлийн банкны Ерөнхийлөгч Масато Канда нар Монгол Улсын Засгийн газар болон Азийн хөгжлийн банк хооронд байгуулах “Монгол Улсын гамшгийг сөрөн тэсвэрлэх чадавхыг бэхжүүлэх төсөл”-ийн зээлийн гэрээнд гарын үсэг зурлаа.

100 сая ам.долларын санхүүжилттэй тус төсөл нь байгалийн аюулт үзэгдлийн давтамж нэмэгдэж байгаа энэ үед хүний амь нас, иргэдийн амьжиргааг хамгаалах, Монгол Улсын гамшгийн эрсдэлийг бууруулах, сөрөн тэсвэрлэх чадавхыг бэхжүүлэхэд чиглэх юм.

Төслийн хүрээнд гал түймэртэй тэмцэх, аврах ангиудыг шаардлагатай техник, тоног төхөөрөмжөөр хангах, 200 сайн дурын олон нийтийн багийг чадавхжуулах, Багахангай дүүрэгт Онцгой байдлын алба хаагчдын сургалтын төвийг шинээр байгуулна.

825329684_1578647070957180_5973606187197092385_n

Монгол Улсын Шадар сайд Н.Номтойбаяр Азийн хөгжлийн банкны Монгол дахь Суурин төлөөлөгч Жон Жухён Жонтой уулзаж, онцгой байдлын салбарын санхүү, хөрөнгө оруулалтын чадавхыг бэхжүүлэх, төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг дэмжих нь гамшгийн эрсдэлийг бууруулах, гамшгийг даван туулах, сөрөн тэсвэрлэх чадавхыг нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтойг онцоллоо.

Азийн хөгжлийг банкны Монгол дахь Суурин төлөөлөгч Жон Жухён Жон хэлэхдээ 100 сая ам.долларын санхүүжилттэй төслийг хэрэгжүүлэхэд Шадар сайд биечлэн анхаарч, бодит ажил хэрэг болгож байгаад талархал илэрхийлж, цаашдын хамтын ажиллагааг өргөжүүлэхийн төлөө хамтарч ажиллахаа илэрхийллээ.

Хуваалцах