Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙМонголд анх удаа хүүхдийн архаг өвдөлт, булчингийн чангарлыг эмчлэх дэвшилтэт аппаратыг нэвтрүүллээ
1/3
Нийгэм

Таван шарын Нүхэн гарц дээгүүр 90 метрийн урт явган хүний гүүрийн ажил хийгдэж байна

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Таван шарын Нүхэн гарц дээгүүр 90 метрийн урт явган хүний гүүрийн ажил хийгдэж байна
Таван шарын Нүхэн гарц дээгүүр 90 метрийн урт явган хүний гүүрийн ажил хийгдэж байна. Зураг: МҮОНРТ

Таван шарын төмөр зам доогуурх Нүхэн гарцын бүтээн байгуулалтын ажил 96 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна.

Төслийн үлдсэн ажил болох 90 м урттай явган хүний гүүрэн гарцын суурь, тулгуур багана болон үндсэн бүтээцийн угсралтыг бүрэн дуусгасан бөгөөд шат, пандус, хайс, хашлага, саравч зэрэг нэмэлт хийцүүдийг угсрах бэлтгэлийг хангаж байна.

Гүүрэн гарц нь гурван орц, гарцтай байхаар төлөвлөгдсөн. Хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор налуу зам болон явган хүний зорчих хэсгийг шийдсэнээр ахмад настан, хүүхдийн тэрэгтэй иргэд болон хөгжлийн бэрхшээлтэй иргэд ашиглах боломжтой байхаар төлөвлөжээ.

Явган хүний гүүр ашиглалтад орсноор тухайн хэсгээр зорчих иргэд төмөр зам болон авто замын хөдөлгөөнөөс бүрэн тусгаарлагдсан түвшинд зорчих боломж бүрдэж, явган зорчигчдын аюулгүй байдал, хүртээмжийг нэмэгдүүлнэ.

Таван шарын нүхэн гарц бүрэн ашиглалтад орсноор Найрамдлын замыг Товчооны замтай шууд холбож, төмөр замын гармын хүлээлтээс үүдэлтэй саатлыг бууруулах, тухайн бүсийн авто замын сүлжээний нэвтрүүлэх чадвар, хөдөлгөөний тасралтгүй байдлыг сайжруулах ач холбогдолтой юм.

Хуваалцах