Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙШинжээчид үйлдвэрийн зориулалттай мал, амьтны гаралтай өөх тос үйлдвэрлэгч ААН-үүдэд хянан магадлагаа хийлээ
1/3
Улс төр

Колорадо мужийн Монгол сургууль үүсгэн байгуулагдсаны 20 жилийн ой болов

ГХ
Гадаад Харилцааны Яам

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Колорадо мужийн Монгол сургууль үүсгэн байгуулагдсаны 20 жилийн ой болов
Колорадо мужийн Монгол сургууль үүсгэн байгуулагдсаны 20 жилийн ой болов. Зураг: МҮОНРТ

АНУ-ын Колорадо мужид үйл ажиллагаа явуулдаг Монгол сургууль үүсгэн байгуулагдсаны 20 жилийн ойн баярын арга хэмжээ 2026 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр зохион байгуулагдлаа.

Ойн баярын арга хэмжээнд Монгол Улсын Их Хурлын гишүүн, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийн мэндчилгээг уламжлав. Мэндчилгээнд тус сургуулийн үүсгэн байгуулагчид, үе үеийн багш, ажилтнуудын эх хэл, бичиг үсэг, түүх, соёл, зан заншлаа хойч үедээ өвлүүлэн үлдээхэд оруулж буй үнэтэй хувь нэмрийг онцлон тэмдэглэсэн юм.

Монгол Улсаас Сан Франциско хотод суугаа Ерөнхий консул Ж.Соёлмаа тус арга хэмжээнд оролцож, Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар төрийн одон, медалиар шагнагдсан иргэдэд шагналыг нь гардуулан өгч, баяр хүргэлээ.

Тус сургууль нь 2006 онд 3 багш, 35 сурагчтайгаар үйл ажиллагаагаа эхлүүлж байсан бол өнөөдөр 150 гаруй суралцагч, 17 багш, ажилтантай болж өргөжин, монгол хэл, түүх, соёл, үндэсний өв уламжлалыг хилийн чанадад өсөж буй хүүхэд, залууст өвлүүлэн түгээх чиглэлээр тууштай ажиллаж байна.

Мөн монгол хэл, соёлын сургалтаас гадна хүүхэд, залуучуудын хөгжил, манлайлал, морин хуур, үндэсний өв соёл, ахмад настны болон олон нийтийн хамтын ажиллагааны хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж, Колорадо муж дахь монголчуудын үе хоорондын холбоо, эв нэгдлийг бэхжүүлэхэд хувь нэмрээ оруулж байна.

Хуваалцах