Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙМонголд анх удаа хүүхдийн архаг өвдөлт, булчингийн чангарлыг эмчлэх дэвшилтэт аппаратыг нэвтрүүллээ
1/3
Нийгэм

Хэнтий, Дорнод аймгийн 350 гаруй алба хаагч, ахмад ажилтанг эрүүл мэндийн үзлэг оношлогоонд хамрууллаа

ОБ
Онцгой Байдлын Ерөнхий Газар

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хэнтий, Дорнод аймгийн 350 гаруй алба хаагч, ахмад ажилтанг эрүүл мэндийн үзлэг оношлогоонд хамрууллаа
Хэнтий, Дорнод аймгийн 350 гаруй алба хаагч, ахмад ажилтанг эрүүл мэндийн үзлэг оношлогоонд хамрууллаа. Зураг: МҮОНРТ

ОБЕГ-ын Захиргаа, эрх зүй, хүний нөөцийн газрын Эрүүл мэнд, сэтгэл зүйн хэлтсийн дарга, хурандаа Д.Хонгороор ахлуулсан эмнэлгийн бүлэг Зүүн бүсийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчдыг эрүүл мэндийн хугацаат үзлэг, шинжилгээнд хамруулж байна.

ОБЕГ, түүний харьяа анги байгууллага болон АШУҮИС-ийн нарийн мэргэжлийн эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийн хамтарсан ажлын хэсэг Хэнтий, Дорнод аймгийн Онцгой байдлын газар, хэлтэс, анги, салбарын 320 гаруй алба хаагч, 32 ахмад ажилтанг үзлэгт хамрууллаа.

Ажлын хэсгийн бүрэлдэхүүн үргэлжлүүлэн Сүхбаатар аймгийн Онцгой байдлын газар, хэлтэс, анги, салбарын алба хаагчдад үзлэг, оношлогоо хийж байна.

Үзлэгээр цусан дахь өлөн үеийн сахарын хэмжээ тодорхойлох, хэвлийн болон бамбайн хэт авиан оношилгоо, зүрхний цахилгаан бичлэг гурван төрлийн шинжилгээ оношилгоо, чих хамар хоолой, арьс харшил, мэдрэл, дотор, мэс засал, гэмтэл, хавдар, шүд, мэргэжлээс шалтгаалсан өвчин судлал, эрэгтэйчүүд, эмэгтэйчүүд, эрүүл ахуй зэрэг 13 төрлийн нарийн мэргэжлийн эмчийн үзлэгийг хийж, зөвлөгөө мэдээллийг өгч байна.

Хуваалцах