Монгол, Өвөр Монгол үндэсний бөхчүүд “ Хийморь” халз барилдаан аравдугаар сарын 10-нд болно
Мэдээллийн алба

Монгол, Өвөр Монгол үндэсний бөхчүүд “Хийморь” халз барилдаан аравдугаар сарын 10-ны өдөр 13:00 цагаас Монгол Бөхийн Өргөөнд болно.
Энэхүү барилдааныг “Грийн шоу продакшн”-ны 10 жилийн ой, “Хийморь” төслийн 5 жилийн ойн хүрээнд зохион байгуулж байгаа аж.
Монгол үндэсний өв соёлыг Монгол туургатны улсуудаар дамжуулан олон улсад сурталчлан таниулах зорилготой энтертайнмент шоу, багийн халз барилдаан юм.
ӨМӨЗО-ны энэ цагийн шилдэг, хүчит бөхчүүд багаараа анх удаа Монгол улсад ирэх гэж байна.
Монгол Улсаас оролцож буй хүчит бөхчүүдээ танилцуулъя
Ховд аймгийн Буянт сумын харъяат Улсын Аварга О.Хангай
Өвөрхангай аймгийн Төгрөг сумын харъяат Улсын Арслан Ц.Бямба-Отгон
Төв аймгийн Өндөрширээт сумын харъяат Улсын Заан Д.Хүдэрбулга
Архангай аймгийн Батцэнгэл сумын харъяат Улсын Харцага Б.Зоригтбаатар
Булган аймгийн Орхон сумын харъяат Улсын Начин Э.Сумъяабат
Сүхбаатар аймгийн Онгон сумын харъяат Аймгийн хурц Арслан Н.Өсөхбаяр

Айлчлан ирж буй Өвөр Монгол ахан дүүсээ танилцуулбал
ӨМӨЗО-ны Шилийн гол аймгийн Шулуун хөх хошууны харъяат Х.Үндэс /1024-т 2 удаа, 512-т 1 удаа түрүүлсэн/
ӨМӨЗО-ны Шилийн гол аймгийн Зүүн үзэмчин хошууны харъяат С.Эрхэмсүлд /512-т 4 удаа түрүүлсэн/
ӨМӨЗО-ны Хөлөн буйр аймгийн Шинэ барга зүүн хошууны харъяат У.Төрцацрал /512-т 3 удаа түрүүлсэн/
ӨМӨЗО-ны Шилийн гол аймгийн Шилийн хотын Уулын авганар хошууны харъяат Э.Мэргэнбилэг /512-т 1 удаа түрүүлсэн/
ӨМӨЗО-ны Шилийн гол аймгийн Зүүн сөнөд хошууны харъяат Х.Давхарбаяр /512-т 1 удаа түрүүлсэн/
ӨМӨЗО-ны Шилийн гол аймгийн Зүүн сөнөд хошууны харъяат Х.Бөхбаяр /512-т 1 удаа түрүүлсэн/



















