Мото спортын тамирчин П.Мөрөн Мароккон уралдаанд оролцож байна
Мэдээллийн алба

Монголын мото спортын тамирчин П.Мөрөн Мароккогийн Агадир хотоос эхэлж буй Rallye OLA Energy du Maroc 2026 уралдаанд Монгол Улсаа төлөөлөн оролцож байна.
Олон улсын хэмжээний мастер П.Мөрөнгийн хувьд өчигдөр прологт 4-р байрт орж ирсэн байна. Тэгвэл өнөөдөр үндсэн гараа эхлэх бөгөөд тамирчид нийт 636 км зам туулна.
Үүнээс 268 нь уралдааны цаг хэмжих аж. Уралдаан өнөөдөр албан ёсоор эхэлж байгаа бөгөөд ирэх сарын 3-ныг хүртэл Агадир-Загор чиглэлд үргэлжилнэ.
FIM-ийн мэдээлснээр мотоциклийн төрөлд 132 тамирчин өрсөлдөж байгаа бөгөөд Rally3 ангилалд 10 тамирчин бүртгүүлжээ.
П.Мөрөн дэлхийн цомын цувралыг Rally3 ангилалдаа 41 оноогоор хүснэгтийг тэргүүлж байгаа аж.


















