Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙТүрээслээд өмчлөх орон сууцны бүртгэл аравдугаар сарын 10-наас эхэлнэ
1/3
Нийгэм

Насанд хүрээгүй хүүхдүүд нэгнээ хутгалж гэмтээжээ

ЦЕ
Цагдаагийн Ерөнхий Газрын Хэвлэл, Мэдээллийн Төв

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Насанд хүрээгүй хүүхдүүд нэгнээ хутгалж гэмтээжээ
Насанд хүрээгүй хүүхдүүд нэгнээ хутгалж гэмтээжээ. Зураг: МҮОНРТ

“Сургууль дээрээ байхдаа хутгалуулсан” гэх дуудлага, мэдээлэл  10 дугаар сарын 03-ны өдөр цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.

Дуудлага, мэдээллийн дагуу шалгалтын ажиллагаа явуулахад ЕБС-ийн 12 дугаар ангийн сурагч бусдын гуянд хутгалж гэмтээсэн нөхцөл байдал тогтоогдоод байна.

Тодруулбал, дээрх хүүхдүүд хоорондоо тоглож байх үедээ зэвсгийн шинжтэй эд зүйл буюу төмөр самаар /butterfly comb/ санамсар болгоомжгүйгээр гэмтээжээ.

Эцэг, эх, асран хамгаалагчид хүүхдэдээ хутга болон бусад зэвсгийн шинжтэй эд зүйл авч өгөхгүй байх, худалдаа эрхлэгчид насанд хүрээгүй хүүхдэд зэвсгийн шинжтэй болон гэмтэл учруулж болзошгүй эд зүйл худалдаалахгүй байхыг зөвлөж байна.

Хуваалцах