Нийслэл хот шахмал түлшний 52,749 тонн нөөц бүрдүүлжээ
МҮ
МҮОНРТ
Мэдээллийн алба
Уншихад 1 минут

Нийслэл хотод есдүгээр сарын 15-наас аравдугаар сарын 1-ний өдрүүдэд 441 борлуулалтын цэгээр 23,107 тонн шахмал түлш борлуулжээ.
Аравдугаар сарын 1-ний байдлаар хагас коксон түлш, сайжруулсан шахмал түлшний үйлдвэрийн талбайн болон агуулахад 52,749 тонн нөөц бүрдүүлжээ.
Хагас коксон түлшийг арваннэгдүгээр сараас эхлэн борлуулах юм байна.
Баянгол, Чингэлтэй дүүргийн 5,000 өрхийг шингэрүүлсэн хийн халаалтад шилжүүлж, есдүгээр сарын 15-наас аравдугаар сарын 1-нийг хүртэл хугацаанд 30,768 тонн хийн түлшийг айл өрхөд борлуулжээ.
Хуваалцах


















