Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙТүрээслээд өмчлөх орон сууцны бүртгэл аравдугаар сарын 10-наас эхэлнэ
1/3
Нийгэм

Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 57 дуудлага бүртгэгджээ

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 57 дуудлага бүртгэгджээ
Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 57 дуудлага бүртгэгджээ. Зураг: МҮОНРТ

Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт аврах ажиллагааны 5, гал түймрийн 57 дуудлага бүртгэгдэж, алба хаагчид 3 иргэний амь нас, 133,8 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалжээ.

Нийслэлийн хэмжээнд дуудлага мэдээллийн 58 хувийг ил гал, 20,7 хувийг цахилгаан ашиглалт, угсралтын буруугаас, 7 хувийг яндангийн цонолт, 14,3 хувийг бусад шалтгаанаас үүдэлтэй гал түймрийн дуудлага эзэлж байна.

Иймд гэр, байшингийн галлагааны аюулгүй байдлыг хангах, яндангийн цонолтоос сэргийлж тогтмол хөөлөх, угаарын хий мэдрэгч төхөөрөмжийг тогтмол ажиллуулаарай.

Гал түймрээс урьдчилан сэргийлж, бага насны хүүхэд, өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн аюулгүй байдлыг хангахыг зөвлөж байна.

Хуваалцах