Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Нийслэлийн нутаг дэвсгэрт газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн дуудлага худалдааг зохион байгуулна

Нийслэлийн Засаг даргын 2026 оны А/213 дугаар захирамжийн дагуу Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн цахим дуудлага худалдааг 2026 оны 05 дугаар сарын 07-ны өдөр 09:00 цагт Газрын биржийн цахим систем /www.mle.mn/-ээр зохион байгуулна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 3 минут
Нийслэлийн нутаг дэвсгэрт газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн дуудлага худалдааг зохион байгуулна
Нийслэлийн нутаг дэвсгэрт газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн дуудлага худалдааг зохион байгуулна. Зураг: МҮОНРТ

Нийслэлийн Засаг даргын 2026 оны А/213 дугаар захирамжийн дагуу Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн цахим дуудлага худалдааг 2026 оны 05 дугаар сарын 07-ны өдөр 09:00 цагт Газрын биржийн цахим систем /www.mle.mn/-ээр зохион байгуулна.

Дуудлага худалдаанд оролцох хүсэлт илгээх:

  • Газрын биржийн цахим систем /mle.mn/-д хэрэглэгчээр бүртгүүлэх /Иргэн бол иргэний үнэмлэх, аж ахуйн нэгжийн гэрчилгээний хуулбар хавсаргах/

  • Оролцох дуудлага худалдаанд хүсэлт илгээх /Дэнчин 10%, Хураамж 12500 төг төлсөн баримт хавсаргах/

Дуудлага худалдааны дэнчин болон тэмдэгтийн хураамжийг доорх дансанд тушаана.

  • Банк: Нийслэлийн Төрийн сан

  • Данс: 100200051049 IBAN: MN660090100200051049

  • Хүлээн авагч: УБ.ГЗБАлба Дуудлага худалдаа

  • Гүйлгээний утга: Овог нэр, Регистрийн дугаар, Утасны дугаар, Зарын код

Дуудлага худалдааны үнийн саналыг 2025 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 09:00 цагаас авч эхлэх бөгөөд тухайн өдрийн 15 цаг 00 минут 00 секунд хүртэл энгийн горимоор авна. 15 цаг 00 минут 00 секундээс эхлэн 60 секундийн хүлээлтийн горимд шилжих бөгөөд хүлээлтийн хугацаанд үнийн санал ирүүлээгүй бол хамгийн өндөр үнийн санал ирүүлсэн оролцогчийг ялагчаар тодруулна. Хүлээлтийн горимд шилжсэн үед үнийн санал ирүүлбэл ирүүлсэн үнийн санал бүрээс хойш дахин 60 секунд сунгагдах зарчмаар 17 цаг 00 минут 00 секунд хүртэл явагдах боломжтой.

Дуудлага худалдаанд оролцогч бүртгүүлэх хүсэлтээ 2026 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 09:00 цагаас эхлэн 05 дугаар сарын 06-ны өдрийн 15:00 цагийн хооронд газрын биржийн цахим систем WWW.MLE.MN-д илгээн баталгаажуулсан байна.

№ ГЗБТ-ний дугаар Биржийн зарын код Байршил Зориулалт Газрын хэмжээ /м.кв/ Дуудлага худалдааны анхны үнэ, ₮ Дэнчингийн үнэ, ₮ 1 2.3.111 2026-00623 Баянзүрх 20-р хороо, Арцатын ам 4104: Мод үржүүлгийн газар 7000 18,547,200 1,854,720 2 2.3.112 2026-00624 Баянзүрх 20-р хороо, Арцатын ам 4104: Мод үржүүлгийн газар 7000 18,547,200 1,854,720 3 2.3.50 2026-00625 Баянзүрх 33-р хороо, Баяндөхөм 2111: Худалдаа, нийтийн үйлчилгээний газар, төв, цогцолбор 2400 27,310,080 2,731,008 4 2.3.83 2026-00637 Сонгинохайрхан 21-р хороо, Баян-Өндөр 1606: ХАА-н үйлдвэрлэлийн цогцолбор 6000 15,897,600 1,589,760 5 2.3.92 2026-00638 Сонгинохайрхан 21-р хороо, Ар гүнт 1606: ХАА-н үйлдвэрлэлийн цогцолбор 15000 40,200,000 4,020,000 6 2.3.28 2026-00639 Сонгинохайрхан 21-р хороо, Халзангийн ам 1606: ХАА-н үйлдвэрлэлийн цогцолбор 47000 10,347,520 1,034,752 7 2.3.31 2026-00640 Сонгинохайрхан 32-р хороо, Эмээлт орчим 1606: ХАА-н үйлдвэрлэлийн цогцолбор 7000 18,762,680 1,876,268 8 2.3.63 2026-00641 Хан-Уул 13-р хороо, Шинэ суурьшлын бүс 2111: Худалдаа, нийтийн үйлчилгээний газар, төв, цогцолбор 8000 73,728,000 7,372,800 9 2.3.104 2026-00642 Хан-Уул 8-р хороо, Тайнын ам 3401: Холбоо, мэдээлэл дамжуулах, хүлээн авах станц 80 355,096 35,510 10 2.3.105 2026-00643 Чингэлтэй 24-р хороо, Өвөр гүнт 3401: Холбоо, мэдээлэл дамжуулах, хүлээн авах станц 64 283,017 28,302 11 2.3.70 2026-00644 Сүхбаатар 8-р хороо, Блю мон төвийн баруун урд 2121: Бүх төрлийн оффис, албан конторын зориулалттай барилга, байгууламж 1025 144,320,000 14,432,000 12 2.3.72 2026-00645 Багануур 4-р хороо, Дунд байдлаг, Амралтын газар 2502: Амралтын газар 15000 99,000,000 9,900,000 13 2.3.119 2026-00646 Багахангай 1-р хороо, Үйлдвэрийн бүс 2302: Үйлдвэрлэлийн барилга, байгууламж, бусад газар 10000 4,742,880 474,288 14 2.3.38 2026-00647 Багахангай 2-р хороо, Багануур чиглэлийн төмөр замын урд авто замын зүүн талд 1606: ХАА-н үйлдвэрлэлийн цогцолбор 10000 6,000,000 600,000 Нийт дүн 135569 478,041,273 48,041,273

WWW.MLE.MN Газрын биржийн цахим системд хандан цахим дуудлага худалдаанд оролцохыг урьж байна. Дуудлага худалдааны байршлуудад АРХИТЕКТУР ТӨЛӨВЛӨЛТИЙН ДААЛГАВАР батлагдсан болно.

НИЙСЛЭЛИЙН ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН АЛБА

Холбоо барих утас: 11328976, 80771285

Хуваалцах